УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ШИНЖИЛГЭЭ
Манай урьдчилан сэргийлэх багц шинжилгээнүүд нь дотрын түгээмэл архаг өвчин, бодисын солилцооны өөрчлөлт, зүрх судас, элэг бөөр, бамбай булчирхайн эмгэгийг ийг эрт илрүүлэхэд чиглэсэн багц юм.
🧪 Шинжилгээний өмнөх бэлтгэл
1. Өлөн ирэх
8–10 цаг хоол идээгүй байх
Цэвэр ус бага хэмжээгээр ууж болно
Кофе, цай, жүүс, хийжүүлсэн ундаа, бохь хэрэглэхгүй
2. Хеликобактерийн амьсгалын сорил өгөх тул
Шүдээ угаахгүй
Ам зайлахгүй
Тамхи татахгүй
Бохь зажлахгүй ирэх
Сүүлийн 2–4 долоо хоногт антибиотик хэрэглээгүй байх
3. Согтууруулах ундаа
24–48 цагийн өмнөөс хэрэглэхгүй байх
4. Эмийн хэрэглээ
Витамин C (аскорбины хүчил, нимбэг зэрэг) – 24 цагийн өмнөөс хэрэглэхгүй
Дааврын болон тогтмол уудаг эмийг зогсоох бол заавал эмчтэй зөвлөх
5. Тамхи
Шинжилгээний өглөө тамхи татахгүй
6. Дасгал хөдөлгөөн
Шинжилгээний өмнөх өдөр хэт ачаалалтай дасгал хийхгүй
7. Эмэгтэйчүүдэд
Сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхөөс зайлсхийх
8. Бусад
Өмнөх шинжилгээний хариу, хэрэглэж буй эмийн мэдээллийг авч ирэх
Тайван, хангалттай унтаж амарсан байх
